Bi chadna,buteene | |
Эрүүл мэнд зөвлөгөө/эмэгтэйчүүдэд/Хуурай арьсыг удаан хугацаагаар арчлахгүй бол үрчлээ амархан суудаг Хэрэв тaны арьс уян хатан чанараа алдаж, хуурайших хандлагатай болсон бол яаралтай арга хэмжээ авахыг зөвлөе. учир нь хуурайшсан арьс нь үрчлээ суух үндэс болдог, хуурай арьсыг яаж арчлах вэ? Нэг: Өглөө нүүрээ угаахаасаа өмнө цөцгий, ургамлын тос, майонез зэргийн аль нэгийг түрхэж зөөлрүүлнэ. Үүний дараа сүүн шингэнээр арилгаж цэвэрлэ. Харин шүлт ихтэй ердийн саван арьсыг улам хуурайшуулах нь бий. Мөн спиртлэг лосьон, хандыг хэрэглэхээ түр хугацаагаар азна. Хоёр: Үдэш ус буцалгаж бэлтгэх бөгөөд өглөө буцалсан усан дээрээ сүү дусаагаад нүүрээ угаана. Мөн хүнсний сод хийж болно. Эдгээр нь усыг зөөллөх үйлчилгээтэй бөгөөд таны арьсны чийгийг хадгална. Гурав: 200гр буцламтгай усанд 1 нэг хоолны халбага ургамлын хатаамал /халгай, балжингарам, яншуй/ хийж 20 минут хандлан шүүгээд нүүрээ угаана. Арьсыг маш сайхан зөөлрүүлэх үйлчилгээтэй. Дөрөв: Арьс хэт хуурайшсан тохиолдолд, пудр түрхэхээ хэсэг хугацаанд орхи. Харин гуужуулагч бүтээгдэхүүнийг долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэх шаардлагатай. Энэ нь таны хуурайшаад үхэжсэн арьсыг гуужуулж шинэ арьс гарч ирэх боломжтой болгоно. Эдгээр нь зөвхөн гаднах арга хэмжээ. Хуурай арьстай хүн хоол хүнс, дотор эрхтэндээ ч мөн анхаарал тавихаа мартаж болохгүй. Витамин С,А-аар баялаг өндөгний шар уураг, элэг, ногоон сонгино зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 11-р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудTsahim sudalgaatsahim test tsahim hicheel зөвөлгөө гэрийн даалгавар дуу клип Зөвлөмж зургийн цомог Цахим хэрэглэгдэхүүн сургалт Бие даалт Бичлэг Сүүлийн бичлэгүүдуран зохиол 7-р анги 2уран зохиол 7-р анги ЕШ 2007 ЕШ 2007 ЕШ 2007 ЕШ 2006 тест7 Судалгаа уран зохиол 7-р анги 39 он Эрүүл мэнд зөвлөгөө/эмэгтэйчүүдэд/ Эрүүл биед саруул ухаан оршино. зохиолын дуу2 зохиолын дуу байгалийн зураг2 Найзууд |